Тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 3 Сарын 20

"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Албан ёсны лицензтэй антивирусын программ хангамж нийлүүлэгчийг сонгох ЭТТ/201901133 дугаартай харьцуулалтын тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна. 

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 Үнийн саналыг 2019 оны 03дугаар сарын 29-ны өдрийн 13 цаг 30 минутаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 03дугаар сарын 29 -ний өдрийн 14цаг 00 минутад "Эрдэнэс Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 1 давхрын хурлын өрөөнд нээнэ.