Нүүрс худалдан авагчийг сонгон шалгаруулах урилга

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 3 Сарын 26

СШ ДУГААР:  2019-02-СО 

"Эрдэнэс-Таван толгой” ХК нь урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулж, цанхийн баруун уурхайн коксжих нүүрсийг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Энэхүү сонгон шалгаруулалтад хамтарсан байдлаар санал ирүүлж болно.

Чанарын дундаж үзүүлэлт:

Нүүрсний төрөл

Хэмжээ

/тн/

Чийглэг(Ar)

Үнслэг (db)

Дэгдэмхий (daf)

Хүхэр (db)

G index

Коксжих

1,000,000

3.76

15.93

27.75

1.04

77.86

Доод хэмжээ: 1,000,000 тонн

Сонгон шалгаруулалтын доод үнэ: коксжих нүүрс71.25 ам.доллар/тонн

Урьдчилгаа төлбөр: Нийт гэрээлэх дүнгийн 20%

Ачилтын хуваарь: Сар бүр 80,000-100,000 тонн

Барьцаа төлбөр: Сонгон шалгаруулалтад оролцохын өмнө тонн тутмын 1 ам.долларын барьцаа төлбөрийг дор дурдсан дансанд шилжүүлсэн байх.

Хүлээн авагчийн нэр:   ERDENES TAVAN TOLGOI JSC

                                        Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төв

Хүлээн авагчийн дансны дугаар:USD 2600087303

Харилцагч банкны нэр, хаяг:ULAANBAATAR CITY BANK OF MONGOLIA

                                          Ulaanbaatar city bank of Mongolia,Mongolia,Ulaanbaatar

                                          Свифт код: CIBMMNUB

Бүрдүүлэх материал:

1.Албан хүсэлт

  • Худалдан авах нийт нүүрсний тонн хэмжээ, сар тутмын ачилтын хуваарь, хүчин чадал;
  • Үнэ ба Урьдчилгаа төлбөрийн нөхцөл;
  • "Эрдэнэс-Таван толгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх;
  • Хамтран оролцох тохиолдолд 2-оос илүүгүй компани байх ба, албан хүсэлтээ хамтарч гаргах;
  • Гэрээний гүйцэтгэлийн барьцаа байршуулсан байх ба баримтыг сонгон шалгаруулалтын материалд хавсаргаж ирүүлэх.

2.Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд

  • Хамтран оролцох тохиолдолд компани бүрт хамаарна.

3.Тээвэрлэгч компанийн мэдээлэл

  • Холбогдох тусгай зөвшөөрөл, улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээ, хүчин чадал
  • Тээвэрлэлтийн төлөвлөгөө

4.Бизнес төлөвлөгөөний хураангуй

  • Зах зээлийн судалгаа
  • Өөрийн эзэмшлийн угаах үйлдвэртэй эсэх, хүчин чадал
  • Борлуулалтын төлөвлөгөө
  • Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч
  • Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө

5.Маягт.02-ийг бөглөсөн байх.

Жич: Хүсэлт гаргаж буй компани нь исэлдсэн нүүрс худалдан авч, хольж угаах санал ирүүлэх нь давуу тал болно.

 

Материал хүлээн авах хугацаа: 2019-03-29-ны 17:30 цаг хүртэл

Материал хүлээн авах: Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төв, 909 тоот

Холбогдох утас: 70118585-ext.-203