“Их хотын барилга” үзэсгэлэн тогтмол зохион байгуулахаар боллоо

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 3 Сарын 31

“Шуурхай зар” сонины газраас Их хотын барилгын үзэсгэлэнг маргааш буюу 2019 оны 04 сарын 01-ны өдөр “Шуурхай зар” сонины байранд зохион байгуулахаар болжээ.

Тус үзэсгэлэн барилгын салбарын бизнес эрхлэгчид, барилгын компаниуд болон энэ чиглэлээр худалдаа үйлчилгээ сонирхсон хүн бүхэнд нээлттэй бөгөөд цаашид тогтмол зохион байгуулагдах болсноороо онцлогтой юм.

Хотын А зэрэглэлийн бүсэд барилгын үзэсгэлэн тогтмол гарах болсноор иргэд хурдан шуурхай, хямд, сонголт ихтэй үйлчилгээ авах боломжтойг тус сонины газрын хамт олон онцолж байна.

Дашрамд дурдахад, “ Шуурхай зар” сонины газар нь  1991 оноос одоог хүртэл 28 дахь жилдээ  тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд 300 гаруй гэрээт борлуулагчтай,  7 хоногт 12 мянган ширхэг сонинг зах зээлд нийлүүлж  байгаа бөгөөд  давтагдсан тоогоор нэг удаагийн дугаарт 7000 гаруй үгэн зар, реклам нийтэлдэг, хамгийн их хандалттай зар сурталчилгааны суваг болон өргөжсөн юм. 

Та бүхнийг “Их хотын барилга” үзэсгэлэнгээр зочлохыг урьж байна.

Хаяг:  Чингэлтэй дүүрэг 5-р хороо  Самбуугийн гудамж 22

“ Шуурхай зар” центр

Харилцах утас:   99192419. 95954679, 86054679