"Эрдэнэ-Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 4 Сарын 5

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж-8, Төр засгийн үйлчилгээний "Элит төв” байранд хуралдана.

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

 1. Компанийн 2018 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;

2. Компанийн 2018 оны санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;

3. Бусад.

 Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байна.

 Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан тул хувьцаа эзэмшигчдийн 2019 оны ээлжит хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авахыг мэдэгдье.

 Хувьцаа эзэмшигчид ээлжит хурлаар хэлэлцэх асуудал болон түүнтэй холбогдох баримт бичгийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс танилцаж, холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах комиссоос доорх хаягаар ажлын цагаар холбогдож авч болно.

 

Хаяг: Финанс төв, Жигжиджавын гудамж-8, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15160, Монгол Улс

 

Цахим хаяг: www.erdenestt.mn

Утас: 70118585

Цахим шуудан: info@erdenestt.mn