БОАЖЯ-ны 30 жилийн ойн хүндэтгэлийн хурал болж байна

Нийтэлсэн: s.su
2018 Оны 6 Сарын 14

Монгол Улсад байгаль орчны нэгдсэн бодлогыг хариуцсан БОАЖЯ үүсгэн байгуулагдсны 30 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр хүндэтгэлийн хурлаар эхэллээ. Баярын хуралд тус яамны үе үеийн сайд, удирдлагууд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон ахмад, гавьяат ажилчид, хөдөө орон нутгийн байгаль орчны салбарт хамртан ажилладаг үе үеийн төлөөллүүд оролцлоо. Мөн энэ үеэр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын илгээлт, мэндчилгээг холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирж уламжилсан юм.