Орон нутагт зам тээврийн ослоор хоёр хүн нас баржээ

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 5 Сарын 27

Амралтын өдрүүдэд буюу 2019 оны 5 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 516 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 374 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 20 хүн гэмтэж бэртсэн, ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирсон байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг 13 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, Цамбагарав төвийн зүүн урд замд Toyota Crown маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 52 настай Ч, 27 настай Л, 72 настай Д, 60 настай А нарын 4 хүнийг мөргөж гэмтээсэн,   

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 2-р багийн нутаг “Нартын хошуу” гэх газар / Сумын төвөөс урагшаа 23 км-т/ асфальтан замд Toyota Harrier автомашин онхолдож, зорчигч 28 настай, А нас барсан байна. 

Сонгинохайрхан дүүргийн нутаг 3 дугаар хороо Бага нарангийн гудамжинд Hyundai 5TON автомашин айлын гэр мөргөж, гэрт байсан 10 настай Э нас барж, жолооч 41 настай Б гэмтсэн. 

 Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн нутаг “САНСАЙ” хоолны гэзрын урд асфальтан замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашин явган зорчигч 58 настай, О-г мөргөж амь насыг хохироосон хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 87 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.