УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын ажлын албанаас 400 гаруй ээжид хүндэтгэл үзүүлэв

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 5 Сарын 31

Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооноос энэ сарын 30-ны өдөр Эх, үрсийн баярыг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон зэрэг зорилтот бүлгийн 400 гаруй ээжийг баярлууллаа.  Баярын арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын ажлын албанаас ээж нарт хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардуулав.

Мөн хорооны Засаг даргын тамгын газраас бусдадаа үлгэр дуурайлал болсон эмэгтэйчүүдийг шалгаруулан, урамшуулсан юм. Тодруулбал ээж, ааваасаа өнчирч хоцорсон хоёр бяцхан хүүхдийг төрсөн үр шигээ хайрлан өсгөж байгаа гэр бүлийг “Энэрэнгүй гэр бүл”, ажил амьдралаараа хорооны айл өрхүүддээ үлгэрлэж буй гэр бүлийг “Хорт зуршилгүй өрх”, 12 хүү, нэг охин төрүүлэн өсгөж буй гэр бүлийг “Өнөр гэр бүл”-ээр тодруулав. Мөн “Ачлалт ээж”, “Уран бэр”-ийг шалгаруулан урамшууллаа.

 Эх, үрсийн баярыг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд 21 дүгээр хорооны албан байгууллагуудын дунд зохион байгуулсан Урлагийн наадмаас шалгарсан шилдэг оролцогчид ая дуугаа өргөн, хүрэлцэн ирсэн ээж нарыг баярлууллаа.

Дашрамд дурдахад, Д.Сумъяабазар гишүүн 05 дугаар сарын 31-ний өдөр баярын өдрийг нь угтан мөн тус хорооны зорилтот бүлгийн 350 гаруй хүүхдэд гарын бэлгээ гардуулж, баярлуулна.