Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Б.Алтанжаргалын шинэ уран бүтээл “МАНДАХ НАР” дуу шинээр төрлөө

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 10 Сарын 15

“Алтан нар үдшээр жаргаж, үүрээр өндийнө

Амраг сэтгэлийн нар алаг зүрхэнд үүрд мандана”

Үндэсний урлагийн өв уламжлал уртын болон ардын дуугаа хойч ирээдүйдээ таниулан өвлүүлэх, түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх их үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, сонсогч олныхоо хүндлэлийг хүлээсэн уран бүтээлчид бол Уртын дуучин, МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар юм.

Үндэсний өв соёлоо хадгалан ардын урлагт хүчин зүтгэж яваа дуучид маань дуучин Б.Алтанжаргалтай хамтран “Мандах нар” дуу бүтээжээ.

Монгол ардын дуу “Мандах нар” дуунд залуусын үнэнч, нандин хайр сэтгэлийг магтан дуулжээ.

Уртын болон ардын дууг хослон дуулж, ард түмний сонсох дуртай дуучдын нэг болж чадсан дуучид маань дуучин Б.Алтанжаргалтай хамтран дуулсан  “Мандах нар”  дуугаараа сонсогч олныхоо мэлмийг мялааж, шинэ клипээ үзэгч түмэндээ өргөн барьж байгааг хүлээн авна уу.

Ингээд уран бүтээлчиддээ үндэсний урлагаа хөгжүүлэх их үйлсэд нь уншигчдынхаа өмнөөс амжилт хүсч, шинэ уран бүтээлийг хүргэж байна.