“Акуа фитнесс” шинэ салбаруудаа нээлээ

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 11 Сарын 8

Хамгийн эрэлттэй, хүний биед олон талын ашиг тусаа өгч байдаг спорт бол Акуа фитнесс гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Илүүдэл жингээсээ салж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилготой хэн бүхэнд эдний үүд хаалга үргэлж нээлттэй байдаг. Нөгөөтэйгүүр зөвхөн турахыг хүссэн хүмүүс зорьдог гэвэл үнэнд нийцэхгүй. Учир нь нуруу, үе мөчний өвчлөлттэй хүмүүсээс эхлээд жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд, залуус хүртэл Акуа фитнессээр хичээллэх сонирхолтой байдаг. Хамгийн гол нь ус тэр дундаа усан доторх фитнесс бүх насныханд зайлшгүй шаардлагатай, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх алхам, эрүүл чийрэг зөв бие бялдартай болох үндэс суурь юм. Тиймээс та бүхнийг агаарын бохирдол өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа эдгээр өдрүүдэд Акуа фитнессээр хичээллэж уушгиа эрүүл байлгахыг зөвлөж байна. Мөн шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан эдний хамт олон охид, бүсгүйчүүддээ зориулсан олон олон сюрпризээ тун удахгүй задлах нь ээ.

Дашрамд дурьдахад, Акуа фитнесс үйл ажиллагаагаа өргөжүүлж шинэ салбаруудаа нээгээд байна.

Шинэ салбаруудын хаяг:

Салбар 1-Хөгжим бүжгийн коллежийн зүүн талд Орчлон-1 сургуулийн “Orchlon Health Club”; .

Салбар 2-Емарт /Хан-Уул салбар/сүлжээ дэлгүүрийн чанх хойно, “Орчлон-2” сургуулийн Б корпус “Vista Health Club”;.