Хар тамхинд донтсон жүжигчин төрсөн эхийгээ зоддог байжээ

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2020 Оны 2 Сарын 1

Сүүлийн үед олны танил хүмүүс хар тамхины хэрэгт холбогдох болсон. Тэгвэл өчигдөр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас иргэн Б-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар хадгалсан үйлдэлд эрүүгийн хэрэг нээн, мөрдөн шалгаж байгаа талаар мэдэгдэв. Эх сурвалжийн мэдээлснээр уг этгээд нь жүжигчин Т.Билэгжаргал аж.

Тэрбээр хар тамхи хэрэглэсэн үедээ төрсөн эхийгээ зоддог, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг нь тогтоогджээ. Т.Билэгжаргал нь өмнө нь буюу 2016 онд мансууруулах төрлийн бодис болох мөс хэрэглэсэн, хадгалсан хэрэгт холбогдож байжээ. Мөн 2019 оны нэгдүгээр сард мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр Зөрчлийн хуулиар торгуульж байсан байна.