Дархан-Уул аймаг: Өдөр бүр 1000 маск иргэддээ тарааж байна

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2020 Оны 2 Сарын 17

Дархан-Уул аймгийн холбогдох албаныхан Короновирүсээс сэргийлэх зөвлөгөө мэдээллийг тогтмол зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Тодруулбал, энэ амралтын өдрүүдэд Шинэ коронавирүсийн халдвартай үйлчлүүлэгч ирсэн тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллах, ноцтой байдалд үндэслэн яаралтай тусламжийн шуурхай удирдлагын нэгжийн үйл ажиллагааг идэвхжлийн горимд хэрхэн шилжүүлэн ажиллах чиглэлүүдээр нийт тасаг, албадын эмч мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцуулсан үзүүлэх дадлага сургалтыг зохион байгууллаа.

Мөн аймгийн Засаг даргын шийдвэрээр өдөр бүр 1000 маск, зөвлөмжийн хамт үнэ төлбөргүйгээр томоохон худалдааны төвүүд, захуудад байршиж иргэдэд тарааж байна.