Спорт цогцолборын барилгын үйл ажиллагаатай танилцлаа

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2020 Оны 4 Сарын 24

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1000 хүний суудал бүхий Спорт цогцолбор ашиглалтад орж байгаатай холбогдуулан тус барилгыг хүлээн авахад шаардагдах бэлтгэл ажлыг хангах, цаашид авч хэрэгжүүлэх ажлын санал боловсруулах Ажлын хэсгийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/201 дугаар Захирамжаар байгуулсан.

Тун удахгүй барилгын А, Б блокийг ашиглалтад хүлээн авах тул ажлын хэсгийн бүрэлдэхүүн барилгын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч бөгөөд дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн спорт цогцолборын гадна, дотно тохижилтын ажлыг эрчимжүүлэх, цогцолбор ашиглалтад орсноос хойш үйл ажиллагаа жигдрэх хүртэл нэг жилийн хугацаатай ажиллах мэргэжлийн инженерийн зөвлөх багийг бүрдүүлэх, В блокийн хоккейн талбайн ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албаныханд үүрэг болгов.