Нийслэлийн Засаг дарга Чингэлтэй дүүрэгт ажиллалаа

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2020 Оны 4 Сарын 24

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Чингэлтэй дүүрэгт ажиллан дүүргийн хэмжээнд хийгдэж буй томоохон ажлууд, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцын мэдээлэлтэй танилцаж, нутгийн захиргааны байгууллагаас коронавирусээс иргэдийг урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны мэдээллийг сонсож, коронавирусын халдвар эрчимтэй дэгдэж болзошгүй энэ цаг үед иргэдийг уг цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд эрчимтэй зохион байгуулахыг дүүргийн удирдлагуудад анхааруулан, түүнчлэн дүүргийн хэмжээнд олгогдсон хууль бус газар олголтыг цэгцлэх, газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх, иргэдийн өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэх, дэд бүтэц, дахин төлөвлөлтийн ажлуудад анхаарах, хог хаягдлын менежментийг сайжруулах ажлуудад онцгой анхаарч, эрчимтэй ажиллахыг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэн нарт үүрэг болголоо.