Гадаад орчны агаарын бохирдол ба хүн амын эрүүл мэнд

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2020 Оны 12 Сарын 18

Олон улсад хийсэн судалгаагаар хүрээлэн буй орчны бохирдол нь оршин суугчдын өвчлөлийг нэмэгдүүлэх, хүүхдийн бие махбодын өсөлт, хөгжилд сөрөг нөлөөлж, дархлалын түвшинг бууруулдаг болохыг тогтоосон байгаа . Үүнд:

  1. Өвчлөлийг нэмэгдүүлэх
  • Амьсгалын эрхтний эмгэг /Цочмог ларингит, Архаг бронхит, тонзиллит, аденойдит, уушги, гуурсан хоолойн бөглөрөлтөт хэлбэрийн архаг үрэвсэл
  • Харшлын эмгэг ( харшлын гаралтай нүд, чих хамрын хоолойн хөндийн үрэвсэл, багтраа, арьсны эмгэг)
  • Зүрх судасны өвчин (Зүрх судасны өвчний тархалт өндөр байх, зүрхний үйл ажиллагааны хямрал, дутагдал, төрөлхийн гажиг, зүрхний ишеми)
  • Удамшлын эмгэг, төрөлхийн гаж хөгжил
  • Хавдар
  • Нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө (үр хөврөл гэмтэх, дутуу төрөх)
  1. Бие махбодын өсөлт, хөгжилтөд сөрөг нөлөөлнө
  • Өндөр, жин, цээжний тойргийн хэвийн харьцаа алдагдах
  • Таргалах, турах
  • Биеийн галбир өөрчлөгдөх
  1. Бие махбодын физиологийн хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөлнө
  • Уушгины үйл ажиллагаа алдагдана
  • Оюуны ажиллах чадвар
  • Мэдрэхүй-хөдөлгөөний хурд өөрчлөгдөнө
  • Цусны даралт, судасны цохилт өөрчлөгдөнө
  1. Дархлалын түвшинг бууруулна
  • Биеийн ерөнхий эсэргүүцлийг сулруулах