Орчны буюу тээврийн хэрэгслийн утааг багасгахад анхаарах хэрэгтэй

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2020 Оны 12 Сарын 28

АНУ-ын Сент Лиус дахь Вашингтоны Их Сургуулийн Маккелви инженерийн сургуулийн дэд захирал, профессор Жей Турнер, сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээр агаарын бохирдлын зарим үзүүлэлтийг 30-50 хувиар бууруулсан. Харин одоо үйлдвэрүүд болон  тээврийн хэрэгслээс ялгарч байгаа утааг бууруулах хэрэгтэй. 

Мөн дотоод агаарын бохирдлыг бууруулах нь чухал. Дотоод агаарын тоосонцрын хэмжээ гадаах агаарын бохирдлоос 15-45 хувиар бага байдаг. Иймээс агааржуулалтын системийг сайжруулах хэрэгтэйг зөвлөлөө. Эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнд тулгуурлан цаашид Улаанбаатар хотын орчны бохирдлыг бууруулах арга хэмжээг "дахин" төлөвлөж, халаалт, галлагаанд технологийн шинэ санааг дэвшүүлэх ажээ. 

Хэрэв "Цэвэр агаар" төсөл үргэлжилж байна гэж үзвэл энэхүү үйл ажиллагаа нь гэр хорооллын утааг бууруулж чадсан шиг одоо орчны буюу тээврийн хэрэгслийн утааг багасгахад шилжин чиглэнэ гэсэн санаа давамгайлж байв. Мөн цаашид хөрсний бохирдлыг бууруулахад анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцолж байлаа.