Хүний эрх, жендерийн тэгш эрхийг хангаж ажиллана гэв

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2021 Оны 1 Сарын 22
Монгол улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг МАН-ын Бага хурлын гишүүд 99 хувийн саналаар дэмжлээ.
Бага хурал дээр Л.Оюун-Эрдэнэ сайд Ерөнхий сайд болбол хийх ажил, бодлого, үнэт зүйлсээ танилцуулахдаа “Нийгэм дэх шударга ёсны засаглалыг бий болгох тэмцлийг үргэлжлүүлэх, тэгш бус байдлыг багасгах, дундаж давхаргыг дэмжих, цар тахлын дараах улс орны эдийн засаг, нийгмийн бодлогыг Алсын хараа 2050 хөгжлийн бодлого, үндэсний нэгдмэл байдал, үнэт зүйл дээр тулгуурлан явуулна. Хүний эрх, жендерийн тэгш эрхийг хангаж ажиллана” гэв.
Өөрөөр хэлбэл тэр У.Хүрэлсүхийн байнга уриа болгодог шударга ёсны тэмцлийг үргэлжлүүлэх бололтой.