БОАЖЯ-ны шинэ удирдлагууд Дундговь, Төв аймгаас албан томилолтоо эхлүүлнэ

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2022 Оны 1 Сарын 19
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор томилогдсон Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарын бичгийн дарга Э.Баттулга нар үүрэгт ажлаа хүлээн авч, ажилдаа орлоо.
Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Шуурхайлаад шууд ажилдаа орцгооно гэдгийг онцлоод хамтран ажиллах хугацаандаа дэд сайд болон төрийн нарийн бичгийн даргадаа бүрэн итгэл хүлээлгэн, тултал зүтгүүлэн хамтран ажиллана” гэдгээ мэдэгдлээ. МУ-ын засгийн газраас гаргасан шийдвэр болон Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажилдаа шуурхайлан орж байгаагаа илэрхийлээд Агаар орчны бохирдлыг бууруулах хүрээнд өнөөдөр “Таван толгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрт ажиллана. Энэ амралтын өдрүүдэд орон нутгийн албан томилолтоо Дундговь, Төв аймгаас эхлүүлэхээр холбогдох албаныханд чиглэл өглөө.