Монголд эко ШТС нээгдэнэ

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2018 Оны 5 Сарын 25

Тог нь үнэгүй, шатахуун түгээх станцтай болох боломжийг Сопоко компанийн төлөөлөл танилцуулав. Сүүлийн үеийн шатахуун түгээх станцууд эко болж байна. Учир нь түлшний үнэ өсөж, нарны хавтангийн үнэ буурсаар байгаа аж.

Тодруулбал, ШТС-уудыг цахилгаанаар цэнэглэдэг болгож өөрчилснөөр тогтмол зардал буурна, мотортой ноцолдох шаардлагагүй болох юм байна. Хамгийн гол нь түлшний үнэ литр тутамд 20 төгрөгөөр буурах боломж бүрдэх юм.

 Эхнийх нь Эмиратад хэрэглээнд нэвтэрсэн байгаа аж. Цахилгаан генератор дуу чимээ ихтэй, амархан эвдэрдэг гэх мэт сул талтай. Удахгүй Монголд ч анхны эко ШТС ашиглалтад орох бөгөөд наадмын дараа нээхээр төлөвлөжээ.

Уг ШТС 63 сая төгрөгөөр 7.8 мегаваттын суурилагдсан хүчин чадалтай байх юм.

Тэгвэл генератор худалдаж авахад 20 сая төгрөг, засвар үйлчилгээнд нь мөн зардал хэрэгтэй. Харин эко ШТС гурван жилийн  дараа хөрөнгөө нөхнө. Нарны станцыг 25 жилийн турш ашигллахыг албаны хүмүүс онцоллоо.