Дональд Трамп, Ким Жон Ун нар ганцаарчилсан уулзалт хийж байна

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2018 Оны 6 Сарын 12

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын Сентоза арлын Капелла зочид буудалд хийж буй түүхэн уулзалт 09.00 цагт эхэллээ. Тэд эхний ээлжинд орчуулагч нарыг байлцуулан ганцаарчилсан уулзалт хийж байна.

Үүний дараа хоёр талын өргөтгөсөн хуралдаан болох юм. 

Хуралдаанаас гарсан ерөнхий мэдээллийн талаар 16.00 цагт хэвлэлийн хурал хийн, олон нийтэд мэдээлэхээр болжээ. Уулзалт нэг өдөр болох бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөө орой 20.00 цагт Сингапураас хөдлөхөөр төлөвлөжээ.