Орос-Хятадын агуу төлөвлөгөө Монголд яаж тусах вэ?

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2018 Оны 6 Сарын 13


Манай Монголыг усан цахилгаан станц барих гэхээр Байгаль нуурыг минь бохирдуулж ширгээх гэлээ гээд оросууд эсэргүүцэж хориглодог. Уг нь туурга тусгаар Монгол өөрийн нутаг дээрээ л УЦС барих гэсэн юмсан.

Гэтэл одоо болохоор нөгөө оросууд чинь ариун Байгаль далайгаа хятадуудад бэлэглэхээр шийджээ. Дэлхийн хүн амын 20% нь амьдардаг Хятад ийм байдлаар усны хомсдолоо арилгаж, харин Орос бөөн бөөн мөнгө хийх юм байх.

Харин хоёр их гүрний голд байгаа манай Монголд энэ ямар ашигтай эсвэл хор хөнөөлтэй вэ? Хятад улс 1000 км гаруй хоолойгоор Байгаль нуурын усыг Ланьчжоу хүртэл татах юм бх. Ганьсу мужийн төв Ланьчжоу хот хүртэл шүү.

Байгаль далайн ус, за яахав Монголын 33 говиор урсдаг юмаа гэхэд нөгөө хиймэл гол тэгээд яг Хятадад очиж харагдаач. Хамгийн гол нь энэ бүхний дараа нөгөө шүтээд байдаг Байгаль нуур нь үлдэх үү? Үүнтэй холбогдуулан Байгаль далайн талаарх зөгнөлийг дахин сануулъя.

Буриад Нострадамус хэмээн алдаршсан Барнашка бөө “Дэлхийн III дайн хойд зүгээс эхэлж, 40 өдөр үргэлжилнэ. Гэхдээ энэ 40 өдөр өмнөх II дайны хдэн жилээс ч аймшигтай байх болно. Энэ бол цөмийн дайн” гэж зөгнөжээ.

Буриад бөөгийн нэрийг оросууд Барнашка гэж гуйвуулсан ч үнэндээ түүнийг Бартагай (эсвэл Балтхаан) хэмээдэг.

“Цэнхэр касктай цэргүүд Байгаль нууран дээр ирнэ (НАТО-гийн цэргүүд блолтой). Тэд ариун нуурын усыг шавхаж өөр газарт хиймэл санд юүлнэ. Байгаль нуурын ёроолоос түлш, хар алт олборлох блно.... Буриадууд Байгаль нуурын эргээс нүүж Монгол руу дүрвэнэ... Тэд ган гүүр барина... Байгаль нууранд хятадууд ой тайгын моддоос ч олширно. Америкчуудтай найзалбал #сайн амьдарна, харин хятадуудтай найзалбал хаашаа зугтаахаа ч мэдэхээ болино” гэж Барнашка зөгнөлдөө сэрэмжлүүлжээ.

Үнэхээр 100 жилийн өмнө амьдарч байсан буриад Нострадамус-ын зөгнөл биелэх гэж үү? Ой модоос ч олширно гэж зөгнөсөн нөгөө хятадууд нь Оросын Байгальд очихдоо манай Монголоор дамжиж таарна даа?

3-хан саяулаа бид чинь шороон түмэн хятадын эсрэг хэр удаан тэсэх вэ? Уух устай, цэнгэг агаартай болдог юмаа гэхэд туурга тусгаар улс хэвээр байж чадах уу?

М.Цогзолмаа.