Монголбанк 22 тонн алт худалдан авлаа

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 1 Сарын 2

Монголбанк 2018 онд буюу 12-р сарын 31-ний өдрийн байдлаар нийт 22 тонн алт худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үед 20 тонныг авч байснаас 9.5 хувиар өссөн байна. 

Ийнхүү алт худалдан авалтын дүн өмнөх оны мөн үеэс давж биелэхэд 2018 оны 06-р сарын 04-нөөс 10-р сарын 30-ны өдрийг дуустал “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг улс орон даяар амжилттай хэрэгжүүлсэн нь эерэгээр нөлөөллөө.

Мөн энэ оны 10 дугаар сарын 15, 18-нд орон нутагт буюу Дархан-Уул, Баянхонгор аймагт байгуулсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв байгуулсан нь үр дүнгээ өглөө.