Суугаа волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэв

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 1 Сарын 24

Суугаа волейболын спортыг суртачлан хөгжүүлэх зорилготой 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 03-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотод амжилттай болж өндөрлөлөө.

Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээнд 15 багийн 100 гаруй тамирчид оролцсон байна. Суугаа волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй эмэгтэй гэсэн 2 төрлөөр зохион байгуулагджээ.

Тэмцээний эмэгтэй ангилалд тэргүүн байрыг Баянзүрх дүүргийн баг тамирчид хүртсэн бөгөөд багийн хоёр тамирчин “Оны шилдэг тамирчин”-аар тодорлоо.