Ш.Алтантуяагийн аминд хүрсэн хэрэгтэнг Австрали улсаас албадан гаргахаар болжээ

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 2 Сарын 21

Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэгтэй холбоотой шинэ мэдээллийг www.nst.com.my” сайт болон “www.theguardian.com” сайт нийтэлжээ

Австралийн Засгийн газар Монгол бүсгүйн амийг онц хэрцгийгээр хөнөөсөн Малайзын иргэн Сирул Азхар Умарыг улсаасаа албадан гаргахаар болжээ. Тэрбээр Малайзын экс Ерөнхий сайд Нажаб Разакын бие хамгаалагчаар ажилладаг байхдаа бүсгүйн амийг хөнөөсөн аж.

Хэргийг тодруулбал, талийгаачийн толгой тус газарт гурван удаа буудсанаас гадна цогцсыг нь нуун дарагдуулахын тулд биед нь цэргийн зориулалтаар ашигладаг “C4” гэх тэсрэх бөмбөгийг бэхэлж, дэлбэлсэн болохыг шүүхийн шинжээчид тогтоосон байдаг.

2006 онд гарсан уг хэрэг өнөөг хүртэл Малайз болон Монгол Улсыг зөрчилдөхөд хүргэдэг. Хохирогчийн гэр бүл өнгөрсөн хугацаанд бүх шатны шүүхэд гомдол гаргаж, хэрэгтэнг яллахыг шаардаж байна. Куала Лампур хотноо уг хэргийн шүүх хурал үргэлжилж байна.