МУГЖ Ж.Алтанцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ уралдаан зарлажээ

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 2 Сарын 22

МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг таван жилийн дараа "Хайр гэж" тоглолтоо гуравдугаар сарын 8-нд үзэгч, фэнүүдтэйгээ уулзахаар тун завгүй явна. Тэрбээр удахгүй болох гэж буй тоглолтынхоо хүрээнд фейсбүүк хуудасаар дамжуулан “Ж.Алтанцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ” уралдааныг үзэгч, сонсогч, фенүүдийнхээ дунд  зарлажээ.

Түүний  "Сэрүүн зүүд шиг амьдрал", "Чамайг хүнийх гэж бодсонгүй", "Итгэл өгөөч наддаа", "Мандах нар", "Хайраа санана", "Уйллаа шүү" зэрэг олон сайхан хит дуу бий. Уралдааны ялагчийг хамгийн олон шэйр, лайк авснаар нь тодруулж, "Хайр гэж" тоглолтын хос тасалбараар урамшуулах юм байна.

Мартын 8-наар хайртыгаа, ханиа, хайртай ээжийгээ баярлуулахыг хүсвэл энэхүү уралдаанд оролцоорой хэмээн уриалжээ. Бичлэгээ тавихдаа #Хайргэж хаштаг-ийг хэрэглэх юм уу, Алтанцэцэг дуучин фейсбүүк пэйж рүү илгээж болох юм байна.