Ч.ХҮРЭЛБААТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ УРЬД ӨМНӨХҮҮДЭЭС УДААН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Ч.ХҮРЭЛБААТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ  УРЬД ӨМНӨХҮҮДЭЭС УДААН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. 

Хуралдаанаар ирэх оны төсвийн төсөл зэрэг 14 асуудал хэлэлцэв. Хэлэлцсэн асуудал ба шийдвэрийг танилцуулж байна. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар  "Эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 1.9 хувийн өсөлттэй байна. Инфляц 14.4 хувь, бидний тооцоолж буйгаар ирэх оны хоёрдугаар хагаст инфляцыг нэг оронтой тоонд барих боломжтой гэж үзсэн. Гол нь асуудал нь төгрөгийн ханшийн уналт юм. Оны эхэнд 4.4 тэрбум ам.доллар байсан валютын нөөц өнөөдрийн байдлаар 2.4 тэрбум ам.доллар болж байна. Иймд нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Энэ удаагийн хямрал урьд өмнөхүүдээс удаан үргэлжилж байгаа 2023 онд Засгийн газар экспортын хэмжээгээ цар тахлаас өмнөх үеийн хэмжээнд хүргэхээр зорьж байгаа. Мөн боловсруулах үйлдвэр, түвшинг нэг шат ахиулахаар төлөвлөсөн” гэв.