ЭНЭ УДААГИЙН ТӨСВИЙН БОДЛОГООР ТҮГЖРЭЛИЙН ЭСРЭГ ХАТУУ БОДЛОГО ЯВУУЛАХААС ТҮДГЭЛЗЛЭЭ

ЭНЭ УДААГИЙН ТӨСВИЙН БОДЛОГООР ТҮГЖРЭЛИЙН ЭСРЭГ ХАТУУ БОДЛОГО ЯВУУЛАХААС ТҮДГЭЛЗЛЭЭ

Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр "Энэ удаагийн төсвийн бодлогоор түгжрэлийн эсрэг хатуу бодлого явуулахаас түдгэлзэж байна. Үндэсний хороо түгжрэлийн эсрэг хууль гаргах, авто зам ашигласны төлбөр, машинтай холбоотой татвар зэрэг асуудлуудыг иж бүрнээр нь авч үзэхээр болж байна. Энэ асуудлыг ирэх сард багцалж, цогцоор нь танилцуулах үүрэг чиглэлийг авч байгаа.

Их хотын соёл, замын хөдөлгөөний соёлд хандлагын өөрчлөлт гаргах соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулна. Түгжрэлд нөлөөлж буй хүчин зүйл нь ганцхан замын хөдөлгөөнийх бус төрд буй хүнд суртлын болон дүрэм, журмын, сэтгэлгээний ч түгжээс байна” гэв.

Мөн төрийн байгууллага болгон өөрсдөө түгжрэлийн эсрэг ажиллах ёстой гэж үзжээ. Тухайлбал хүүхдээ хүргэж өгдөг албан хаагчдаа бүртгээд тэдэнтэй ярилцаж ажлын цагийг уян хатан болгон зохицуулж байна гэсэн юм.