ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХӨВҮҮЛЭН БАЯЖУУЛАХ ШИНЭ МАШИНУУДАА ТУРШИЖ БАЙНА

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХӨВҮҮЛЭН БАЯЖУУЛАХ ШИНЭ МАШИНУУДАА ТУРШИЖ БАЙНА
Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2022 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, хөгжлийн үндсэн чиглэлдээ тусгасан техник, технологийн шинэчлэлийг хэрэгжүүлж, томоохон төслүүдээ эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн хүдэр боловсруулах хүчин чадлыг жилд 12 сая тонн болгон нэмэгдүүлэх шинэчлэл үндсэндээ дуусаж, хөвүүлэн баяжуулах шинэ машинуудыг ажилд залган туршиж байна.
 Шинэ секцийн Wemco маркийн флотмашинууд нь өндөр бүтээмжтэй, овор хэмжээ багатай, орчин үеийн бүрэн автомат камер болон хяналтын систем бүхий төхөөрөмжөөр тоноглогдсоноороо онцлог юм.

Таны хариу үйлдэл юу вэ?

like

dislike

love

funny

angry

sad

wow