“НЭГ СУРГУУЛЬ-НЭГ ХҮҮХЭД” АЯН ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

“НЭГ СУРГУУЛЬ-НЭГ ХҮҮХЭД” АЯН ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран суралцахад хүүхдийн онцлогтой байдлыг хүндэтгэн үзэх, нийгмийн бүхий л харилцаанд бүрэн дүүрэн оролцох, суралцах, хөгжих орчинд найз нөхдийн эерэг харилцаа, оролцоог нэмэгдүүлэх тэдэнд бүтээлч, аз жаргалтай, аюулгүй, тасралтгүй хөгжих орчин бүрдүүлэх зорилгоор “Нэг сургууль-Нэг хүүхэд” аяныг зохион байгууллаа.

Тус аяны хүрээнд найзаа ойлгох, хамтдаа хөгжих боломжийг олгох зорилгоор Баянгол дүүргийн сургуулиудын дунд видео бичлэг /10-12 анги/,  эсээ бичлэг /6-9 анги/, гар зургийн уралдаан /1-5 анги/ дунд зарлаж нийт 19 сургууль оролцож 391 хүүхэд бүтээл ирүүлснээс 8 бүтээлийг шалгуур үзүүлэлтийн дагуу шүүгчдийн бүрэлдэхүүн шалгаруулж, оролцогчдод  Еmart худалдааны төв, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг ивээн тэтгэгчдийн шагналыг гардуулав.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах, тэгш хамран сургах боловсролын үйлчилгээг хэрэгжүүлж буй сайн туршлага түгээн дэлгэрүүлэх, эерэг хандлагыг харуулсан богино хэмжээний “Видео бичлэг”-ийн төрөлд:

1-р байр:  БГД-ийн “Эрдмийн ундраа” цогцолборын сургуулийн 12-7 анги

2-р байр:  БГД-ийн ЕБ-ын 146 дугаар сургууль

3-р байр: БГД-ийн ЕБ-ын 28 дугаар сургууль

“Хөгжлийн бэрхшээлтэй найзаасаа мэдэрсэн давуу тал, түүнээс авсан урам зориг, үлгэр дууриаллыг тусгасан “Эсээ” бичлэгийн төрөлд:

1-р байр: БГД-ийн ЕБ-ын 51 дүгээр сургуулийн 7б ангийн сурагч х.Номинжаргал

2-р байр: БГД-ийн ОУЦС-ийн 9-2 ангийн сурагч С.Мичидмаа

3-р байр: БГД-ийн ЭУЦС-ийн 8-9 ангийн сурагч Б.Сугарбаянжаргал

Хөгжлийн бэрхшээлтэй найзад нь суралцахад ямар онцлог, хэрэгцээ, саад бэрхшээл сургуулийн орчинд байгаа эсэх, найзтайгаа хамт өнгөрүүлсэн сайхан дурсамжийг зургаар илэрхийлэх “Гар зураг”- ийн төрөлд:

           1-р байр: БГД-ийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 5в ангийн сурагч О.Намуунзул

           2-р байр: БГД-ийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 5в ангийн сурагч А.Энхнаран

           3-р байр: БГД-ийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 1д ангийн сурагч А.Хангайбаатар нар тус тус эзэлсэн байна. Уралдаанд  идэвх санаачилгатай  оролцсон нийт сургууль, хүүхэд, багачууддаа сурлага, урлаг, спортын амжилтыг хүсэн ерөөе.