НЭР БҮХИЙ СУРГУУЛИУДЫН ЗАХИРЛЫГ СААТУУЛЖЭЭ

НЭР БҮХИЙ СУРГУУЛИУДЫН ЗАХИРЛЫГ СААТУУЛЖЭЭ

Хамран сургах тойргийн бус хүүхдийг хахууль авч, элсүүлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн харьяа “Тэмүүжин өрлөг” сургуулийн болон 84 дүгээр сургуулийн захирлуудыг саатуулжээ.

Тодруулбал, тэднийг өнгөрсөн Даваа гарагт буюу энэ сарын 26-ны өдөр ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьж, шалгалтыг ажиллагааг эхлүүлээд байгаа аж. Хэргийн талаар эргэн мэдээлнэ.