ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэний нийгмийн байгууллагуудын удирдлага гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалт төр, ТББ-ын түншлэл, түүний бодлогын бичиг баримт, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх боломж, байгууллагын засаглал ба чанарын удирдлага, Боловсон хүчний чанар ба байгууллагын чанар, суурь ур чадварын хэрэгцээ зэрэг сэдвээр орсон юм. 60 гаруй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын гишүүдийн мэдлэг, ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх, тэднийг нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцох нөхцөл боломжийг нь бүрдүүлэхэд нөлөөлөх, зөвлөгөө мэдээлэл, арга зүйгээр хангах, төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад сургалтын зорилго оршиж байгаа юм.