ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО

 Эрдэнэт үйлдвэрийн зургаан бүтцийн нэгж дээр гамшгийн эрсдэлийн үнэлгээ тогтоохоор "Дат консалтинг" компанийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Мэргэжлийн багийнхан өнөөдөр Баяжуулах үйлдвэр, Судалгаа, шинжилгээний хүрээлэнд гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээний судалгаа хийсэн бол маргааш Чанарын хяналтын хэлтэс, Ус хангамжийн цех, Тээвэр ложистикийн төвд үргэлжлүүлнэ. “Гамшгийн эрсдэлийг тогтоосноор тухайн байгууллага дахь гамшгийн эрсдэлийн түвшин болон эрсдэл бууруулах арга хэмжээг тодорхойлох ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллага цаашид эрсдэлгүй ажиллах нөхцөл бүрдүүлэхэд чухал суурь мэдээлэл болж өгдөг” гэж тус компанийн Гамшгийн эрсдэлийн төвийн захирал Д.Эрдэнэбаатар онцоллоо.  

Гамшгаас хамгаалах хууль болон гамшийн эрсдэлийн үнэлгээ тогтоох эрхзүйн баримт бичигт заасны дагуу байгууллага бүр 3 жил тутамд гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай юм.  Гамшгийн эрсдэлийн үнэлгээ нь хоёр үе шаттай. Эхний буюу ерөнхий үнэлгээг тухайн байгууллага өөрсдөө хийж, гамшгийн эрсдэл байгаа эсэхийг тогтоодог бөгөөд үүнд үндэслэн дараагийн шатны үнэлгээг мэргэжлийн байгууллага гаргаж, эрсдэлийн хэмжээ, эмзэг байдал, чадавх зэргийг тодорхойлж, зөвлөмж өгдөг юм байна.