“ХАНГАРДИ-2022” СПОРТЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ

“ХАНГАРДИ-2022” СПОРТЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн ИТХ болон 9 дүүргийн ИТХ-ын Ажлын алба, төлөөлөгчдийн дунд зохион байгуулж буй спортын Хангарди-2022 тэмцээн эхэллээ. Уламжлалт спорт наадмыг энэ жил Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба зохион байгуулж байна.

Спортын таван төрөлд болж буй уг тэмцээнд нийслэл, дүүргийн хурлын 150 гаруй төлөөлөгч, Ажлын албаны 140 орчим албан хаагч оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Спорт наадмыг нээж Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан үг хэлэхдээ Монгол Улсад Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал буюу нутгийн удирдлагын байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн мэндийг хүргээд спортын өндөр амжилт хүслээ.

Баг тамирчид боулинг, дартс, сагс, волейбол, буухиа тэмцээний төрлөөр өрсөлдөж байгаа юм.