“МОНГОЛ ДОХИОНЫ ХЭЛНИЙ ХЭЛМЭРЧ”

“МОНГОЛ ДОХИОНЫ ХЭЛНИЙ ХЭЛМЭРЧ”

МБУЧОС нь Азийн хөгжлийн банкны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн дэмжлэгтэйгээр Сонсголгүй иргэдийн ТББ-ууд, 29-р тусгай сургууль, дохионы хэлний багш нартай хамтран “Монгол дохионы хэлний хэлмэрч” мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэхээр “Монгол дохионы хэлний хэлмэрч” мэргэжлийн “МБС-ын стандарт, хөтөлбөр”-ийг боловсруулсан.

ХНХ-ын сайдын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/67 дугаар тушаалын дагуу 2 жилийн хугацаатай, мэргэжлийн V-VI түвшинд бэлтгэх туршилтын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр 2021-2022 оны хичээлийн жилийн II улирлаас буюу 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Монгол дохионы хэлний хэлмэрч мэргэжлийн ангид 19 суралцагчийг элсүүлэн суралцуулж байна.