Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, эмч, мэргэжилтнүүд 2022 оны 12 сарын 8-9-ний өдрүүдэд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах арга зүй" сэдэвт сургалтыг Хэнтий аймгийн Политехник коллежийн багш нар болон төр, хувийн хэвшлийн үйлчилгээний байгууллагын ажилтнуудад зохион байгууллаа. Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хууль, тогтоомж, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хөгжлийн бэрхшээлийн төрлүүд, мэргэжлийн сэргээн засалт, тусгай хэрэгцээт болон тэгш хамруулах боловсролын талаарх ойлголт, сонсгол, хараа, тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүстэй харилцах онцлог, сонсголгүйн соёл болон монгол дохионы хэлний анхан шатны мэдлэг олголоо.
Мөн тус аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлж ажиллалаа.
Таны хариу үйлдэл юу вэ?