ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙГ БОЛОВСРОЛД ТЭГШ ХАМРУУЛАХАД ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ “ДЭМЖЛЭГИЙН БАГ”-Т МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАЛАА
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, салбар дундын уялдаа холбоог зохицуулах, мэргэжил арга зүйгээр дэмжлэг үзүүлэх чиг үүргийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд Нийслэлийн ерөнхий боловсролын 16-р сургуулийг сонгон авч мэргэжил, арга зүйгээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Тус сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулахад туслалцаа үзүүлэх “Дэмжлэгийн баг”-ийн ээлжит хурлыг 2022 оны 12 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулж, хурлаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулан сургаж буй нөхцөл байдал, дэд бүтэц, мэдээллийн хүртээмж, сургалтын хэрэглэгдэхүүний үнэлгээний тайлантай танилцаж, тулгамдсан асуудал, ололттой сайн туршлагуудаа хуваалцлаа.
Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчид, багш нарын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлага, холбогдох хууль эрх зүйн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, сургууль дээр байгаа сайн жишээнүүдийг түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллах юм.