МОНГОЛЫН ДАУНЫ ХОЛБООНЫ ХӨДӨЛМӨР СУРГАЛТЫН ТӨВИЙН ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад харилцааны Яамны Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын Дауны Холбооны Хөдөлмөр сургалтын төвийн үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлсэн төслийн нээлт 12 дугаар сарын 6-нд боллоо.
Нээлтэд Бүгд Найрамдах Польш улсаас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кшиштоф Бойко болон тус ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга Hejnowicz Stefan, зөвлөх Н.Мөнхтуяа, ХБХХЕГ-ын ХНОГ-ын дарга Б.Амаржаргал, БХГ-ын дарга У.Сосорбурам нар оролцсон юм.
Хөдөлмөр сургалтын төв нь цар тахлаас хойш ажиллаагүй бөгөөд тус төслийн санхүүжилтээр дахин үйл ажиллагаагаа эхэлж байна. Монголын Дауны холбооны эцэг эхчүүд хүүхдүүдийн хамт Coffee shop-н үйл ажиллагаа явуулж, хөдөлмөрт бэлтгэж, ажлын байранд дадлагажуулж байна. Та бүхнийг Монголын Дауны Холбооны Хөдөлмөр сургалтын төвөөр үйлчлүүлэхийг уриалж байна.
Хаяг: Хаяг: УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энх тайваны өргөн чөлөө 17, Зориг сангийн хашаанд