МОНГОЛ ОРОСЫН ХАМТАРСАН СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫГ ТОВЛОН ЗАРЛАХААР ТОГТЖЭЭ

МОНГОЛ ОРОСЫН ХАМТАРСАН СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫГ ТОВЛОН ЗАРЛАХААР ТОГТЖЭЭ

Өнөөдөр Монгол Оросын хамтарсан сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан болон тус зөвлөлийн гишүүд, Боловсрол, шинжлэх ухааны яам, тус сургуулийн багш, ажилтнууд, суралцагчдын эцэг эхийн төлөөлөлтэй шуурхай хуралджээ.

Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайдын шийдвэр, тус сургуулийн багш ажилтан, эцэг эхчүүдийн төлөөллийн хүсэлтийг тус тус танилцуулсан байна. Улмаар энэ асуудлыг ОХУ-ын талд хүргүүлэн танилцуулж, Удирдах зөвлөлийн хуралдааныг товлон зарлахаар тогтжээ. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан тус сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалыг хашдаг. Энэ шугамаараа Оросын талтай зөвшилцөж, ойлголцоно гэж бодож байна гэв. Мөн тэрбээр  "Энэ бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, Монгол хүүхдүүдийг сургадаг сургууль учраас Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж үйл ажиллагаагаа явуулах ёстой" хэмээсэн юм.