“MONGOLIA MINING-2022” ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

“MONGOLIA MINING-2022” ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улсад анх удаа зохиогдож байгаа Уул уурхайн 7 хоногийн хүрээнд “Mongolia Mining-2022” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн Улаанбаатар хотноо “Стэп Арена” ордонд нээгдлээ.
2022 оны 09 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд гурван өдрийн турш үргэлжлэх үзэсгэлэнд компаниуд уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлэх технологи, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна. Эрдэнэт үйлдвэрийн хувьд “Mongolia Mining-2022” олон улсын уул уурхай, газрын тосны 11 дэх удаагийн үзэсгэлэнд онцгой ач холбогдол өгч оролцож байна.
Энэ жилийн тухайд уул уурхайн компаниудад модлог өвслөг ургамлын үр, тарьц, суулгац санал болгож, харилцаа холбоо тогтоосноороо онцлогтой болж байна.Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэр 100 сая мод тарих амлалт авч, Монголдоо анх удаа “Ойн генетик нөөцийн Эрдэнэт төв”-ийг байгуулаад байгаа юм.