ОНЦЛОХ АЖИЛ: "МОНГОЛ АБИЛИМП-2022"

ОНЦЛОХ АЖИЛ: "МОНГОЛ АБИЛИМП-2022"

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “Монгол Абилимп–2022” мэргэжлийн ур чадварын улсын анхдугаар уралдааныг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгууллаа. Уралдаанд хөгжлийн бэрхшээлтэй 18-аас дээш насны иргэд бэйкэри, тогооч, массаж, маникюр, үсчин, оёдол, word боловсруулалт, цэцэрлэгжүүлэлт, вэб хуудас хийх, постер загвар хийх, модон сийлбэр, уран хатгамал, мужаан зэрэг 13 мэргэжлийн төрлөөр оролцож шилдгүүдээ шалгарууллаа.

Мөн Монгол Улс 2016 онд олон улсын Абилимп буюу хөгжлийн бэршээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварын тэмцээнд анх удаа 11 мэргэжлээр оролцож 3 мөнгөн медаль, 1 тусгай байрын шагнал, үүгээр 130 гаруй улс орноос багаараа хүрэл медаль хүртэн бахархам амжилт үзүүлсэн.