ТҮҮНИЙ ТУХАЙ: ХҮҮ МИНЬ МИНИЙ “НҮД“ БОЛЖ ИРСЭН

ТҮҮНИЙ ТУХАЙ: ХҮҮ МИНЬ МИНИЙ “НҮД“ БОЛЖ ИРСЭН

Энэ бүсгүйг Ц.Цэндсүрэн гэдэг. Төрөлхийн харааны бэрхшээлтэй нэгэн. Хатуу ч гэсэн хорвоогийн жамыг хэцүү гэлтгүй туулж яваа хүчирхэг эмэгтэйчүүдийн төлөөлөл.

Хөгжлийн бэрхшээлтэй хэмээн хойш суулгүй, харь орныг зорьж, эрдэм номын мөр хөөж, хайртай гэр бүлийнхээ төлөө өнөөдрийг хүртэл тэмцэж яваа бахархаж, хүндэлмээр энэ эмэгтэйг "ТҮҮНИЙ ТУХАЙ" булангийнхаа гурав дахь зочноор урьж ярилцлаа.

Түүнтэй хэсэг хугацаанд хөөрөлдөхөд л амьдралд ямар их хайртай, бусдад туслах чин сэтгэлтэй гэдэг нь харагдаж байлаа. Бага насаа бусдын л адил өнгөрүүлж, сэргэлэн цовоо, зоримог өссөнөө илэн далангүй ярьж байсан юм.

Тэрбээр сургуулиа төгсөөд сэтгүүлч мэргэжлээр сурч бүр ФМ радиод сэтгүүлч хийж явсан гайхалтай эмэгтэй. Яг л бусад сэтгүүлчийн адил мэдээ уншиж, дуу тамгалаж, захиалгат нэвтрүүлэг хөтөлдөг байсан гэгээхэн дурсамжаа зөөлөн инээмсэглэлээр илэрхийлнэ. Түүний нарийхан, уянгалаг хоолойг сонсох төдийд үнэхээр радиогийн хөтлөгч байсан нь илт. Магадгүй тэр үед түүний хоолойг сонсох дуртай сонсогчид бишгүй байсан болов уу гэх бодол төрж байв.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.