Алтан медальт Ц.Рандаа гуайг Кёкүшюзан Д.Батбаяр тосож авлаа

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 4 Сарын 2

Польш улсын Торун хотноо 3 сарын 24-30-ны хооронд үргэлжилсэн хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ны эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд хурд хүчээ сорьсон манай улсын тамирчин Ц.Раднаа түрүүлсэн юм.

Тус тэмцээнээс Монгол Улс 85 настай шинэ аваргатай болсон билээ. Харин мөнгөн медалийг Японы тамирчин, 85 настай Танака Хиро хүртжээ. Шинэ аварга Ц.Раднаа өнөөдөр эх орондоо буусан бөгөөд түүнийг ар гэрийнхэн болон Кёкшюүзан Д.Батбаяр нар хүлээн авч баярын сэтгэгдлээс нь хуваалцлаа. Кёкүшюзан Д.Батбаяр “85 насандаа спортын өндөр амжилт гаргасан Ц.Раднаа гуайд Хөдөлмөрийн баатар өгөх хэрэгтэй” хэмээв. Ийнхүү эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд гаргасан Ц.Раднаа гуайг спортын салбараас төлөөлж ганцхан хүн тосож авлаа. Харин мөнгөн  медаль хүртсэн Танака Хирог Японы улс төрчид болон спортын аваргууд нь тосож авсан байна. Эндээс та бүхэн Монголчууд хүнээ хэрхэн үнэлдэг Япончууд хэрхэн үнэлдэг ялгааг олж харах байх.