Өнөөдөр туулай өдөр

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 5 Сарын 6

Аргын тооллын 5 сарын 6, Сумъяа гараг. Билгийн тооллын 2, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 30 минутад мандан, 20 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Зуны уур орох улирал 3 цаг 20 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.