Зүүн аймгуудын зам хальтиргаа гулгаатай байна

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 5 Сарын 13

Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутагт тэр дундаа нутгийн Зүүн урд чиглэлийн аймгуудаар нойтон цас их хэмжээгээр орж, замын зорчих хэсэгт цас их хэмжээгээр хунгарлаж, өдөртөө хайлж, шөнөдөө хөлдөж мөстөж хальтиргаа гулгаатай байна. Нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн нэгжийн алба хаагчдаас 24 цагийн хөдөлгөөнт болон байнгын хяналт шалгалтад ажиллаж байна.

Амралтын өдрүүдэд /2019.05.11,12/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 494 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 376 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 12 хүн гэмтэж бэртсэн ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 3 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

-     2019.05.11-ний өдрийн 17 цагийн орчим Хандгайтын зам “Янзага” зуслангийн баруун урд замд T.Ractis маркын автомашин нь Lexus-570 маркын автомашинтай мөргөлдөж, зорчигч 20-25 насны 3 хүн гэмтсэн,

-     2019.05.11-ний 23 цагийн орчим Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Саахарын рашаан” гэх газар асфальтан замд H.Avante XD маркын автомашины жолооч нь замын хажуугийн хад мөргөж, жолооч 49 настай, эрэгтэй Б-н амь нас хохирч 1 хүн гэмтсэн хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.

Д.Мичид