Танилц: Энэ сарын 30-нд болох “Mongoloo Kids” брэндийн шоуны хөтөлбөр

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 5 Сарын 27

Энэ сарын 30-ны өдөр  “Mongoloo Kids”- брэндийн анхны албан ёсны хүүхдийн загварын шоу Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх "WHITE ROCK CENTER”-т 16.00 цагаас зохион байгуулагдах гэж байна. Тус шоуны гол зорилго нь Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин Монгол эх орныхоо ахуйн зан заншил, өв соёлыг сонирхолтой, хөгжилтэйгээр бяцхан үрсдээ таниулж түгээх зорилготой аж. 

Шоунд  “Mongoloo Kids” брэндийн загварын коллекцууд, авъяаслаг хүүхдүүдийн болон хамтлаг дуучдын тоглолт, хамтрагч байгууллагуудын хүүхдэд зориулсан бараа бүтээгдэхүүнийг танилцуулах үйл ажиллагаа, тасалбарын дугаараар азтан шалгаруулах, үзэгч хүүхдүүдийн дунд загварын тэмцээн явуулж, дараагийн зохиогдох арга хэмжээний нүүр царай болох бяцхан модель хүүхдийг шалгаруулах хөтөлбөрүүд багтжээ. Шоуны зорилго нь орчин үеийн хүүхэд залуучуудад үндэснийхээ өв соёлыг хувцас загвараар дамжуулан нийтэд сурталчлан таниулах, өдөр тутмын хэрэглээнд нь өргөн дэлгэрүүлэх зорилготой аж. 

Шоу нийт 4 цаг үргэлжлэнэ. Тасалбарын үнэ 125,000 төгрөг. 1 том хүн, 1 хүүхэд /хүүхэд бүр бэлэгтэй/.

Тасалбарыг Зайсан стар дэлгүүрийн 3 давхарт борлуулж байна.

Холбогдох утас: 95014445 94740533

“Mongoloo Kids” брэнд нь Үндэсний хүүхдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг стандартын дагуу хэрэглэгчиддээ хүргэх гээд олон ажлуудыг төлөвлөөд байгаа аж. Мөн өөрийн гэсэн өнгө төрхтэй нэрийн дэлгүүрээ үргэлж нээлттэй ажиллуулж байгаа гэнэ.