Үерт автсан айлуудад хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 8 Сарын 17

Улаанбаатар хотод өнгөрсөн наймдугаар сарын 5-наас эхлэн усархаг бороо орж Хан-Уул, Баянзүрх дүүргийн зарим хороод уулын үерт автаж, их хэмжээний хохирол амсаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Улаан загалмайн хорооны тэргүүн Б.Цэрэн, ИТХ-ын төлөөлөгч, Улаан загалмайн хорооны дэд тэргүүн О.Анхбаяр, дүүргийн Улаан загалмайн хорооны дарга Э.Наранчимэг нар үер усны гамшигт нэрвэгдсэн 12, 14 дүгээр хороогоор явж нөхцөл байдалтай танилцлаа.

 Энэ үерийн гамшигт нэрвэгдсэн Алтангэрэл, Тэссайхан, Гантөмөр, Нарангэрэл, Цогтсайхан, Бямбажав, Нямсүрэн, Чимэддолгор, Цагаач, Батбаатар нарын 10 гаруй өрхөд хөнжил гудас, гал тогооны багц, ахуйн хэрэглээний зүйлс өгч, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн юм.

Тухайн айлуудын хувьд амьдрах нөхцөл маш хүнд болж эд хөрөнгө сэтгэл санаагаар хохирохын зэрэгцээ гэртээ амьдрах боломжгүй болсон байлаа. Тиймээс байгалийн давагдашгүй хүчин зүйл, үерийн гамшигт өртсөн дээрх иргэдтэй уулзаж, цаашид ямар арга хэмжээ авах талаар эрсдлийн судалгааг хийж, шаардлагатай зүйлсээр дэмжлэг үзүүлэн ажиллалаа.