Энэтхэгийн онч мэргэн үгс
Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2018 Оны 6 Сарын 21
- Өтөл насандаа жаргаж амьдрахаар л орь залуу насаа өнгөрөө.
- Бусдын алдаанаас суралц. Бүгдийг өөрийн биеэр туршиж үзэхээр тэгж урт удаан наслахгүй хойно.
- Бусдын төлөө явсан хүний амьдрал маш богино үргэлжилсэн ч аз жаргалаар дүүрэн.
- Зөвхөн шүүмжлүүлдэг эсвэл зөвхөн магтуулдаг хүн гэж хэзээ ч байгаагүй, байхгүй, байх ч үгүй.
- Уурласны хариуд уурлаж хилэгнэхгүй бол та хоёрыг аварна, өөрийгөө бас нөгөө хүнээ.
- Өөрийгөө удирдахын тулд толгойгоо ашигла, харин бусадтай харьцахдаа зүрхээ ашигла.
- Өөр хүний гавьяагаараа олж хүртсэн зүйлийг хөдөлмөр зарцуулалгүй авах гэж бүү хичээ.
- Мөнгөө алдвал олон зүйлээ алдана. Найз нөхрөө алдвал бүр ихийг алдана. Харин итгэлээ алдвал бүгдийг алддаг.
- Мэргэн хүн алдсан зүйлийнхээ араас ч, талийгаачийн араас ч, ер нь өнгөрсний хойноос харамсдаггүй. Үүгээрээ тэр тэнэгүүдээс ялгаатай.
- Агуу хүмүүс үзэл санаа ярьдаг. Эгэл жирийн хүмүүс эд юмсын тухай ярьдаг. Өчүүхэн хүмүүс өөр хүний тухай ярьдаг.
М.Цогзолмаа.