Эдвард Сноуден: Зэрэгцээ соёл иргэншлийн тухай нууц материалууд бий

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2018 Оны 6 Сарын 21

Америкийн экс тагнуулч Эдвард Сноуден газар доор өндөр хөгжилтэй соёл иргэншил байдаг гэжээ. Итгэх эсэхээ өөрөө мэдтүгэй!

Ямартай ч Сноудены 2013 онд АНУ-ын Тагнуулын төв газар, Үндэсний аюулгүй байдлын агентлагаас хуулж авсан 1,7 сая нууц файл дунд энэ талаар өгүүлсэн олон материал бий. Хэлтэй устай хүмүүс түүний дэлгэсэн сая гаруй файлаас олж уншчихна биз, иймээс товчхон өгүүлье.

Америкчууд тэднийг гуманоид экстремофил гэж нэрлэжээ, харин шашны зүтгэлтнүүд ба сүсэгтнүүд тэдгээрийг буг чөтгөр гэдэг. Манай дэлхий дээр биднийхээс гадна өөр соёл иргэншил зэрэгцэн оршиж байдаг гэхэд итгэмээргүй. Тэгэхдээ сансарт биш бүүр манай дэлхий дээр газар доор гээд төсөөл дөө. Америкийн Засгийн газар энэ талаар нилээд эртнээс мэдэж байгаа, тодруулбал өнгөрсөн зууны 1990-ээд оноос. Гэхдээ АНУ энэ мэдээллийг маш нууцалж байна.

Газар доор амьдардаг ухаалаг экстремофилууд үнэндээ хүн төрөлхтнөөс хөгжлөөрөө түрүүлсэн бөгөөд энд олон тэрбум жил амьдарч байгаа аж. Биднээс илүү хөгжингүй, ухаалаг гэнэ...

Пентагоны цэргийн нууц зэвсэг, техник бүтээдэг DARPA агентлаг энэ талаар “Эдгээр ухаант амьтад эрс тэс температурт амьдардаг, газар доор мөн халуун булгууд, туйлын мөсөн доор гэх мэт” хэмээн бичжээ. DARPA одоо ч маш нууцаар тэднийг судалсаар байгаа.

Сноуден “Тэд Homo Sapiens-аас ч ухаалаг гэж АНУ-ын цэргийн шинжээчид дүгнэсэн. Тэнд ямар ч дайн дажин байхгүй, байгалийн гамшиг ч болдоггүй” хэмээжээ.

“Ер нь экстремофилуудын амьдардаг орчин бол дэлхийн манти. Тэд ямар ч температурт амьдарч чаддаг, маш хөгжилтэй оюунтай. Дэлхийн манти бол олон тэрбум жилийн турш нөхцөл байдал тогтвортой байсан цорын ганц газар” гэж америк эрдэмтэд үзэж байна. Мэдээж, байгалийн гамшиг болохгүй тул эртний мэдлэгээ дахин сэргээнэ гэж цаг алдахгүй хөгжсөөр ирсэн бололтой.

Экстремофилууд гэж үнэхээр байдаг бол тэд яагаад хүмүүстэй холбоо тогтоодоггүй вэ? Ягаад гвэл, тэд биднийг огт тоодоггүй, бид яг шоргоолж шиг тэдэнд аюулгүй учраас. Тэгэхээр пара нормаль үзэгдэл, нисдэг таваг зэрэг үнэхээр бодит болж таарав уу?

“АНУ-ын эрх баригчид нисдэг тавгийг яахаа мэдэхгүй байгаа. Тэгээд үүнийг цаг уурын зонд, байгалийн үзэгдэл гэж албан ёсоор мэдэгдэн ард иргэдээ хуурч байдаг” гэж Эдвард Сноуден тайлбарлав.

Энэ соёл иргэншлийн хөлөг манай дэлхийн агаар мандалд төдийгүй далайн ёроолд, гидротермаль булаг, галт уулс, тэр бүү хэл нарны орбит дээр байгаа нь илэрсэн тухай нууц материалуудад дурджээ. Далай тэнгисийн гүнд авсан видео, гидро локаторын бичлэг уг нь Америкийн Тагнуулын төв газарт байгаа ч улсын нууц-ын зэрэглэлд багтсан. Иймээс эрдэмтэд ч тийш нэвтрэх эрхгүй гэнэ.

Нгөө 1,7 сая нууц файлын дунд Америкийн нууц төлөвлөгөө ч бий. Газар доорх “хүмүүс” хэрэв түрэмгий авирлавал тэдний эсрэг тэмцэх нууц төлөвлөгөөгөөг АНУ боловсруулжээ. Цөмийн бөмбөг-өөр тэднийг үнсэн товрог болгох юм байх. Гэхдээ америкчууд тийм өндөр хөгжилтэй экстремофилуудын эсрэг босоод амжилтад хүрэх нь юу л бол.

М.Цогзолмаа.