Шуурхай: Хотын даргыг сонгох санал хураалт эхэллээ

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 2 Сарын 26

Тооллогын комисс төлөөлөгчдөөс гаргасан саналыг хэлэлцээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нэр дэвшигч, нэр дэвшигчийн ажиглагчийг санал хураалтад оруулах шаардлагагүй гэж үзлээ. Мөн саналын хуудсыг дугуйлахаас өөр ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ хийж болохгүй гэсэн дүгнэлтийг гаргалаа.

Ийнхүү Нийслэл хотын захирагч бөгөөд Улаанбаатар хотын даргыг сонгох санал хураалт албан ёсоор эхэллээ. Санал хураалтад НИТХ-ын дарга С.Амарсайхан болон төлөөлөгч С.Мөнхчулуун нар өрсөлдөж байна.